Монголын эдийн засаг гадаад худалдаанаас их хамааралтай. Экспорт, импорт тус бүр манай ДНБ-ий 50 орчим хувьтай тэнцдэг бол БНХАУ, ОХУ, Япон, БНСУ зэрэг улсын хувьд эдгээр үзүүлэлт ДНБ-ийх нь 15-40 хувийг эзэлдэг байна. Өөрөөр хэлбэл, худалдааны гол түнш орнуудтай харьцуулж үзэхэд бид экспорт, импортоос илүү хамааралтай байгаа юм. Тиймээс ч ашигт малтмалын үнэ буурч, экспортын орлого хумигдахад Монгол Улс хамгийн их хохирол хүлээсэн.
Манай гадаад худалдаа 2006 оноос байнга алдагдалтай гарч байсан бөгөөд 2012, 2013 онд алдагдлын хэмжээ тус бүр хоёр тэрбум ам.доллараас давсныг графикаас харна уу. Энэ нь төлбөрийн тэнцлийн хямралд орох, гадаад валютын ханш өсөх суурь нөхцөл болсон гэж ойлгож болно. Мэдээж гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ огцом буурсан нь дайран дээр давс нэмсэн. Харин 2014 онд Монгол Улсын гадаад худалдаа анх удаагаа 539 сая ам.долларын ашигтай гарсан бөгөөд ашгийн хэмжээ өнгөрсөн жил 872 сая ам.долларт хүрч өссөн байдаг. Энэ оны эхний дөрвөн сарын гүйцэтгэлээс үзэхэд гадаад худалдааны ашиг өнгөрсөн жилийнхээс мөн л өсөх хандлагатай байна. Худалдааны тэнцэл ашигтай гарах нь гадаад валютын орох урсгал, хуримтлалыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн идэвхжил, өсөлтөд эергээр нөлөөлдөг сайн талтай.

Гэвч юунаас болоод манай гадаад худалдааны ашиг нэмэгдээд байна вэ гэдэгт анхаарлаа хандуулах нь чухал. Нэг талаас, дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнэ хямдарсантай холбоотойгоор Монголын экспортын орлого гурван жил дараалан буурч байна. Нөгөө талаас, дотоодод эдийн засгийн өсөлт саарсан, хөрөнгө оруулалт буурсан учраас импорт их хэмжээгээр багассан. Энэ нь улсын төсвийн татварын орлого тасрахад хүргэж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгаа юм.
Импортын бууралт
Импорт буурахад үндсэндээ гурван хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж байна. Нэгдүгээрт, дэлхийн зах зээл дэх нефтийн ханш унаснаас манай импортын гол бүтээгдэхүүн болох түлш, шатахууны хилийн үнэ хямдарсан. Хоёрдугаарт, уул уурхайн төслүүд зогсонги байдалд орсон учраас үнэтэй тоног төхөөрөмж, машин механизм, түлшний импорт буурсан. Гуравдугаарт, гадаад валютын ханш огцом өссөнтэй холбоотойгоор импортын бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, монголчууд хэрэглээгээ танахаас өөр аргагүй болсон. Гэвч нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгддэг гэдэгчлэн импорт багассанаар дотоодын үйлдвэрлэгчдэд боломж олдсоныг анзааралгүй өнгөрч боломгүй.
Нэг үеэ бодвол монголчууд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийхээ нэлээд хэсгийг үйлдвэрлэж чаддаг болчихлоо. Импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийг төрийн бодлогоор бага зэрэг дэмжсэний үр дүн ч гарч эхэлжээ. Тухайлбал, цементийн импорт өнгөрсөн жил 40 хувиар буурсан бол энэ оны эхний дөрвөн сард дахиад 60 гаруй хувиар багассан байна. Монгол Улсын Хөгжлийн банкнаас дотоодын цементийн үйлдвэрүүдэд санхүүжилт олгож дэмжсэний ашиг тус энэ юм. Үүний адил өндөг, тахиа, гахайн мах, зөгийн бал , сүү, сүүн бүтээгдэхүүн зэргийн импорт ч буурч байгаа нь сайн хэрэг. Одоо дотоодод үйлдвэрлэж байгаатай ижил төрлийн импортын бараанд тарифын зохицуулалт хийж эхэлсэн нь валютын гадагшлах урсгалыг зогсоож, тэр хэрээр эх орныхоо эдийн засагт шингээх зорилготой юм. Энэ нь Монголын хувьд нэг том дэвшил боловч хийх ажил хэтэрхий их байна.
Валютын гадагшлах хамгийн том урсгалыг хаахын тулд бид түлш, эрчим хүчний хэрэгцээгээ өөрсдөө хангаж эхлэх ёстой. Монголчууд зөвхөн өнгөрсөн онд л гэхэд нефтийн бүтээгдэхүүнд 707 сая ам.доллар, цахилгаан эрчим хүчинд 129 сая ам.доллар зарцуулсан нь нийт импортын 30 гаруй хувийг эзэлсэн байна. Энэ их валютыг гадагш гаргалгүй дотооддоо үлдээхийн тулд нүүрс, газрын тосоо боловсруулж, сэргээгдэх эрчим хүчний нөөцөө зөв зохистой ашиглах хэрэгтэй.
Экспортын төрөлжилт
Монгол Улс 120 гаруй улстай худалдаа хийж байгаа гэдэг. Гэвч яг практик дээр манайд Хятад гэсэн ганц л зах зээл бий гээд хэлчихэд буруудахгүй. Тиймээс ч урд хөршийн эдийн засгийн өсөлт саарч, ашигт малтмалын эрэлт хэрэгцээ багассан нь манайд шууд нөлөө үзүүлсэн. Гэхдээ сүүлийн гурван жилд экспортын маань Хятадаас хамаарах байдал бага багаар буурч байна.

2012 онд манай нийт экспортын 93 хувь нь зөвхөн Хятад руу гарсан бол өнгөрсөн онд энэ үзүүлэлт 84, энэ жилийн эхний дөрвөн сард 82 хувь болтлоо буурсныг графикаас харна уу. 2011 онд дээд цэгтээ хүрч байсан нүүрс, зэсийн үнэ түүнээс хойш байнга хямдарсантай холбоотойгоор Монголын экспортын үнийн дүн багассан нь ийм байдалд хүргэжээ. Гэвч үүнтэй зэрэгцээд БНСУ, Швейцарь зэрэг бусад улс руу гаргах экспортын хэмжээ нэмэгдсэн нь эдийн засаг солонгорох найдлага төрүүлэх болов. Ер нь ашигт малтмалын үнэ унасан нь муу хэрэг боловч сайн үр дагавар ч байна. Нүүрс, зэсийн орлого багасаад ирэхээр төр ч, хувийн хэвшлийнхэн ч уул уурхайгаас бусад салбарт анхаарч, эдийн засгаа төрөлжүүлэх чиглэлээр ажиллаж эхэлсэн. Тухайлбал, өнгөрсөн жилээс хүнсний бараа, бүтээгдэхүүний, тэр дундаа махны экспорт мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Урд, хойд хөрш рүү гаргах махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр төр засгийн зүгээс бичиг цаасны ажлыг цэгцэлсний үр дүн эхнээсээ гарч байгаа нь энэ болов уу. Гэвч бас л хийх ажил хэтэрхий их байна.
Монголчууд түүхий эд гаргах биш, нэмүү өртөг шингэсэн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортолж байж л хөгжиж чадна. Мэдээж хэрэг асар том хэмжээний кокс химийн, эсвэл гангийн үйлдвэр босгоод ирэх хөрөнгө мөнгө бидэнд одоогоор байхгүй. Харин эхний ээлжинд арьс ширээ цүнх, гутал болгоод, ноос ноолуураа цамц, малгай ороолт болгоод гаргачих боломж, нөхцөл бий. Зах зээл нь ч бэлэн байна. Манайх Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хийснээр 130 сая хүнтэй тэр том зах зээлийг үндсэндээ нээчихсэн. Тиймээс монголчууд япончуудад тохирсон бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийлүүлэх боломжоо ашиглахад анхаарах хэрэгтэй.
Эцэст нь
Монголын эдийн засаг гадаад худалдаанаас, харин гадаад худалдаа маань Хятадын зах зээл, тийшээ нийлүүлэх ашигт малтмалын үнэ ханшаас хэт хараат байна. Тиймээс ч эдийн засаг маань их эмзэг байдаг бөгөөд зэс, нүүрсний үнэ унах төдийд л хямарчихдаг. Үүнийг өөрчлөх гэж байгаа нь энэ гээд нүүрс, зэсээ Хятад руу гаргахаа больчихож болохгүй. Одоохондоо биднийг тэжээж байгаа ганц орлого шүү дээ. Сүүлийн 20 гаруй жилийн турш бүрэлдэж, ужгирсан буруу бүтцийг ганц хоёрхон жилийн дотор өргөс авсан мэт засчихна гэж юу байх билээ. Тиймээс нүүрс, зэсээ зардгаараа зараад, харин тэр орлогоо зөв зохистой удирдах, уул уурхайгаас бусад салбараа хөгжүүлэхэд л анхаарах хэрэгтэй. Энэ нь ихээхэн цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардах ажил байх нь гарцаагүй.
account purchase account selling service
account trading platform accounts marketplace
account sale account selling platform
social media account marketplace accounts market
account store account store
buy and sell accounts buy account
account market profitable account sales
Find Accounts for Sale Accounts marketplace
Accounts for Sale buyaccounts001.com
Account Selling Platform Account Sale
Find Accounts for Sale Account Acquisition
Website for Selling Accounts Secure Account Sales
Buy and Sell Accounts Account Buying Service
Account Acquisition Secure Account Sales
Account marketplace Sell accounts
Purchase Ready-Made Accounts Account Trading Service
Website for Buying Accounts Sell Account
Website for Selling Accounts Buy Pre-made Account
площадка для продажи аккаунтов продать аккаунт
маркетплейс аккаунтов магазин аккаунтов
маркетплейс для реселлеров профиль с подписчиками
магазин аккаунтов социальных сетей магазин аккаунтов
маркетплейс аккаунтов соцсетей продажа аккаунтов соцсетей
маркетплейс для реселлеров услуги по продаже аккаунтов
маркетплейс аккаунтов гарантия при продаже аккаунтов
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article. https://accounts.binance.com/si-LK/register?ref=V2H9AFPY
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article.
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article.
Thanks for sharing. I read many of your blog posts, cool, your blog is very good.
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me.
Your article helped me a lot, is there any more related content? Thanks!
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article.
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me.
Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me?
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article.
Thanks for sharing. I read many of your blog posts, cool, your blog is very good.
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article.
Serving Iraq with pride, BWER supplies high-performance weighbridges designed to improve transport logistics, reduce inaccuracies, and optimize industrial processes across all sectors.
Ищите в гугле
Dedicated to excellence, BWER offers Iraq’s industries durable, reliable weighbridge systems that streamline operations and ensure compliance with local and global standards.
Your article helped me a lot, is there any more related content? Thanks!
Your article helped me a lot, is there any more related content? Thanks!
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you.
Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me?
Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me?
Thanks for sharing. I read many of your blog posts, cool, your blog is very good.