Монголчууд Ардчилсан намд төдийгүй ардчилалдаа итгэхээ больж байгааг орон нутгийн сонгуулийн үр дүн, иргэдийн идэвхгүй оролцоо дахин бататгаж харууллаа. Сонгуулийн идэвх буурсанд шалтгаан бий.
Беларусь улсад өрнөж байгаа ардчилал, эрх чөлөөний төлөөх тэмцлийн талаар бичсэн нийтлэл маань олон хүнд хүрсэн байна. Цөөнгүй уншигч Монгол Улс ардчилалд шилжсэн нь алдаа байсан гэсэн утгатай сэтгэгдэл үлдээжээ. Ингэж бухимдах үндэслэл ч бий.
Ардчилал, ялангуяа либерал ардчилалд итгэх итгэл зөвхөн Монголд биш, дэлхийн олон улсад суларч байгаа. Сүүлийн 30 гаруй жил дэлхий даяараа нэмэгдсэн тэгш бус байдал, баян хоосны ялгаа ийм эргэлзээг бий болгож байна. “Credit Suisse”-ын гаргасан 2019 оны Дэлхийн хөрөнгийн тайлангаас үзэхэд, дэлхийн хүн амын хамгийн баян 1 хувь дэлхийн нийт хөрөнгийн 44 хувийг эзэмшиж байна. Монголд ч баян хоосны ялгаа илт нэмэгдэж байгаа.
Хувьчлал, чөлөөт худалдаа, чөлөөт зах зээлийг дагаад дэлхийн олон улсад цөөн хэдэн олигарх бий болж, нөгөө талд нь ажилгүйдэл, ядуурлын асуудал шийдэгдэхгүй байсаар байгаа нь хүмүүс бухимдахад хүргэж байна. Үүнийг дагаад ардчилал болон либерализмыг шүүмжлэх хүмүүс ч олшрох болсон. Ийм үед бид өөрсдийн эрх чөлөө, ардчиллын үнэ цэнийн талаар илүү их ярилцаж, гол нь ардчилал, либерализм, мөн неолиберализм нь нэг ойлголт биш гэдгийг ялгаж салгаж харах нь хамгийн чухал болов уу.
Энэ талаар Стэнфордын их сургуулийн алдарт профессор Фрэнсис Фукуяма Liberalism and Its Discontents буюу “Либерализм, түүнийг даган бий болсон бухимдал” нэртэй нийтлэл бичжээ. Тэрбээр Орос, Хятад мэтийн авторитар улс ардчиллыг голчлон сорьдог байсныг дурдаад, харин одоо либерал ардчилсан улсууд дотроосоо ардчилсан сонгуулиар сонгогдож гарч ирсэн популистууд хамгийн том сорилт болж байгааг онцолсон байна. Гэхдээ энэ бүхнийг ойлгохын тулд бид либерализмын түүх, түүний үүсэл ба хувьслыг судлах хэрэгтэй аж. Фрэнсис Фукуямагийн энэ нийтлэлээс зарим хэсгийг нь хөрвүүлэн тэмдэглэж авснаа хүргэе:
Либерализм үнэндээ юу байв? Классик либерализмыг олон янз байдлыг зүй зохистой засаглах инстүүцийн шийдэл гэж ойлгох нь зүгээр. Энгийнээр хэлбэл, энэ нь олон ургалч нийгэмд олон янз байдлыг энх тайван арга замаар удирдах систем юм. XVII, XVIII зуунд дэгдсэн шашны шинэчлэлийн эсрэг дайн 150 жил үргэлжлэхдээ баруун Европын хүн амын нэлээд хэсгийг хүйс тэмтэрсэн. Хариуд нь шашны тэмцэл, мөргөлдөөнийг шийдвэрлэх арга зам болон либерализм мэндэлсэн түүхтэй.
Либерализм нь хүн бүр хуулийн өмнө ижил тэгш эрхтэй байх үзэл юм. Тиймээс ч либерал үзэлтнүүд зөвхөн өөрийн эрхийн талаар биш, өөрөөсөө өөр бүлэг хүмүүсийн, бусдын эрхийг хүндэтгэх, хамгаалахад анхаардаг.
Либерализм гэдэг бол хүн бүрд ижил тэгш байх эрхэм чанарыг хүлээн зөвшөөрч, хүн бүрийн үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, итгэл үнэмшилтэй байх, мөн улстөрийн төлөөллөө сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулан хангах тухай ойлголт.
Либерализм нь мөн хүний хөрөнгө эзэмших эрхийг баталгаажуулдаг. Энэ нь ч Их Британи, Герман, АНУ зэрэг улсын эдийн засгийн хөгжил цэцэглэлийн үндэс суурь болж байв.
Либерализм ардчилалтай холбоотой боловч энэ нь нэг зүйл гэсэн үг биш. Либерал боловч ардчилсан биш тогтолцоо байдгийн жишээ гэж XIX зууны Герман, XX зууны Сингапур, Хонконг зэргийг харж болно. Мөн либерал биш ардчилсан улсуудын жишээ ч бий болохыг нэг хэсэг бүлэг хүмүүсийг бусдаас илүү тавьж байгаа Унгарын Виктор Орбан, Энэтхэгийн Нарендра Моди зэрэг удирдагч харуулж байна.
XVII, XVIII зуунд шашны мөргөлдөөний шийдэл болон мэндэлсэн либерализм нь дэлхийн нэг, хоёрдугаар дайны үеэр национализмын мөргөлдөөний шийдэл болон дахин төрсөн.
1945 онд Герман, Итали, Японыг ялснаар либерализм дэлхийн идеологи болон хөгжих зам засагдсан. 1950-1970-аад он хөгжингүй орнуудын либерал ардчиллын оргил үе байв.
Либерализм нь өргөн утгаараа амжилттай идеологи байсан бөгөөд орчин үеийн дэлхий дээрх энх тайван байдал, хөгжил цэцэглэлийн ихэнхийг бий болгосон. Гэхдээ сайнаас гадна саар үр дагавар ч бий.
Эдийн засгийн либерализм нь “неолиберализм” руу хувьсан өөрчлөгдсөн. Неолиберализм гэдэг нь Фридрик Хаек, Милтон Фридман, Жорж Стиглер, Гэри Бэкер зэрэг эдийн засагчдын онолыг доромж утгаар нэрлэх тодорхойлолт болчихоод байна. Тэдний онол зах зээл өөрөө өөрийгөө зохицуулах учраас эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах тухай байв. Энэ дагуу авч хэрэгжүүлсэн бодлогын зөвлөгөөний ихэнх нь, ялангуяа эдийн засгийн өсөлт сул, инфляц өндөр, эдийн засаг дахь зохицуулалт хэт их, мөн төрийн өмчийн үр ашиггүй байдал газар авсан 1970-аад оны үед үр ашгаа өгсөн.
Гэвч чөлөөт зах зээлийн энэхүү бодлого нь хэт туйлширч, төрийн оролцоог эрүүл ухаанаар бус, зарчмын хувьд шууд эсэргүүцдэг, чөлөөт зах зээлийг хэт шүтдэг болж хувирсан.
Зохицуулалт байхгүй болсноос, чөлөөт өрсөлдөөн бий болсноос үүдэн онгоцны нислэгийн тийзний үнэ хямдарч, ачаа тээврийн өртөг буурсан зэрэг үр дагавар бий болсон. Гэхдээ, тухайлбал, санхүүгийн зах зээлд зохицуулалт хэт суларснаас болж 2008 оны хямрал нүүрлэсэн билээ. Хувьчлал, чөлөөт худалдаа нь нэг хэсэг хүмүүсийг хэт баяжиж, нөгөө хэсэг хүмүүс хохирч үлдэхэд хүргэсэн. Үр дүнд нь тэгш бус байдал үлэмж хэмжээгээр нэмэгдээд байна.
Маш олон оронд цөөн тооны олигархууд бий болж, эдийн засгийн нөөц боломжоо лоббичдоор дамжуулан, мөн хэвлэл мэдээллийг худалдан авах замаар улс төрийн эрх мэдэл рүү хөрвүүлж байгаа нь харагдаж байна.
Энэ бүхэн популист хариу үйлдлийн замыг зассаныг ялангуяа 2016 оны Их Британийн “Brexit”, мөн АНУ-ын Доналд Трампыг ерөнхийлөгчөөр сонгосон сонгууль илт харуулсан.
Өнөөдөр либерал нийгэм нь нийгэм, эдийн засгийн ямар бодлогыг дагах вэ гэдэг нээлттэй асуулт болоод байна.
1980-аад онд либерализм неолиберализм руу хувьсан өөрчлөгдсөн нь улс төрийн төвийг сахих лидерүүдэд ногдох бодлогын орон зайг багасгаж, тэгш бус байдал асар ихээр нэмэгдэхэд нөлөөлсөн. Энэ нь баруун, зүүний популизмыг гал дээр тос нэмэхтэй адил өдөөж ирлээ.
Классик либерализм нь нэг талаас хөрөнгийн эрх, зах зээлийн эдийн засгийг хамгаалдаг боловч нөгөө талдаа ард иргэдийн нийгмийн хамгааллыг давхар баталгаажуулах хүчтэй төртэй байхад зохицох боломжтой. Либерализм ардчилалтай холбоотой байж, мөн либерал эдийн засгийн бодлого нь ардчилсан тэгш байдал болон улс төрийн тогтвортой байдлын шинж чанарыг агуулж байх хэрэгтэй хэмээн Фрэнсис Фукуяма бичжээ.
Түүний нийтлэлийг миний тэмдэглэлээс илүүтэй бүрэн эхээр нь уншихыг зөвлөж байна.
Sie haben das Gefühl, in einem echten Casino
zu sein, sitzen in der Realität aber auf der Couch und können sogar im Pyjama spielen. Es ist also
auch als deutscher Spieler absolut legal, in diesem Casino zu spielen. Natürlich ist es mir immer eine Herzensangelegenheit, Dir ausschließlich seriöse Online Casinos vorzustellen, in denen man ohne Sorgen um verweigerte Auszahlungen oder andere Probleme spielen kann.
Im NV Casino gibt es ebenso einen Live Casino Bereich, in dem Du klassische Tisch- und Würfelspiele wie
Roulette oder Blackjack spielen kannst. Zwar gibt es regelmäßig Turniere mit tollen Geldpreisen, doch mir fehlen einfach noch ein paar Reload Boni mit Bonusgeld und Freispielen. In den höheren Levels erhältst
Du jede Woche einen wöchentlichen Einzahlungsbonus mit Bonusguthaben und Freispiele,
zudem steigt der persönliche Cashback Prozentsatz an.
Das Casino bietet eine sichere und faire Spielumgebung und ist bekannt für seine zahlreichen Boni und Aktionen, darunter der
begehrte NV casino bonus. Deshalb bieten wir unseren Casino-Spielern Zugang
zu einer großen Auswahl an Tischspielen, darunter Roulette, Baccarat, Poker und Blackjack.
Der Willkommensbonus hat eine 40-fache Wettanforderung für Bonusgelder und eine 30-fache Wettanforderung für Gewinne aus Freispielen. Diese Glücksspielplattform kombiniert eine große Auswahl an Echtgeldspielen, darunter Slotspiele, Tischspiele und Live-Casino-Optionen,
mit verlockenden Casino-Boni und einer Verpflichtung zu sicheren Zahlungen und schnellen Auszahlungen. NV Casino zeichnet
sich als eines der führenden Online-Casinos für Spieler in Deutschland aus und bietet
einen beeindruckenden Willkommensbonus von bis zu 2.000 € und 225 Freispiele.
References:
https://online-spielhallen.de/verde-casino-50-freispiele-sichern-angebot-details/
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you. https://www.binance.com/el/register?ref=DB40ITMB
https://shorturl.fm/PNDPY
https://shorturl.fm/Y3WoI
2ij2jd
It’s fascinating how choices impact development – even virtually! Reflecting on parenting styles is key. I recently explored this with the Bad Parenting Game – a surprisingly insightful experience! Definitely makes you think.
https://t.me/s/mcasino_martin/25
Your article helped me a lot, is there any more related content? Thanks! https://accounts.binance.com/el/register?ref=DB40ITMB
https://shorturl.fm/03tQp
https://shorturl.fm/6DNkA
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you.
https://shorturl.fm/WKpSk
https://shorturl.fm/O5Pvt
https://shorturl.fm/a0f9c
Your article helped me a lot, is there any more related content? Thanks!
https://shorturl.fm/dagl8
Your article helped me a lot, is there any more related content? Thanks!
https://shorturl.fm/ne8yF
https://shorturl.fm/fWTAn
87pjto
52a4uy
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you.
xgm2cy
Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me?
y67zhm
ojekk1