Дэлхийн 90 гаруй төвбанк криптовалют сонирхож байна.
Япончууд 2020 оны олимпоос өмнө “J-Coin” гаргахаар ажиллаж байгаагаа албан ёсоор зарлалаа. “Mizuho Financial Group”, “Japan Post” тэргүүтэй 70 гаруй банк ийм нэртэй криптовалют гаргах консорциум байгуулжээ. Японы төв банк уг төслийг дэмжиж байгааг “Financial Times” мэдээлсэн байна.
Биткоины ханш тэнгэрт хадахын хэрээр найман настай балчираас наян настай буурал хүртэл криптовалют гэдэг юмыг мэддэг болох нь. Энэ талаар судалж, нийтлэл mongolianeconomy.mn/mn/b/10163 бичээд нэг сар ч өнгөрөөгүй байтал дэлхий даяар арилжаалагдаж буй криптовалютын тоо 300-гаар нэмэгдэж, зах зээл нь 30 тэрбум ам.доллараар тэлжээ. Аравдугаар сарын 18-ны байдлаар идэвхтэй арилжаалагдаж буй 1181 криптовалютын зах зээлийн нийт үнэлгээ 169 тэрбум ам.долларт хүрчээ (Эх сурвалж: coinmarketcap.com). Энэ зах зээлийн хамгийн том хэсгийг эзэлж буй биткоины ханш долоон жилийн өмнө анх гарахдаа зургаан цент байсан бол одоо 5700 ам.доллар. Биткоины ханш дээшлэхийн хэрээр хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс энэ зах зээлд хөрөнгө оруулж, улмаар үнийг улам хөөсрүүлж байгаа нь ажиглагдаж байна. Тэгвэл Японы “J-Coin”-ы ханш ингэж замбараагүй савлах болов уу?
“Mizuho Financial Group”-ийн мэдээлснээр бол “J-Coin”-ы ханшийг иентэй уясан байх аж. Өөрөөр хэлбэл, нэг J-Coin нэг иентэй тэнцэх юм. Энэхүү криптовалютыг төлбөр тооцоог хялбарчилж, мөнгөний гуйвуулгыг илүү хямд, хурдан болгохын тулд нэвтрүүлэх гэж байна. “J-Coin” гарснаар япончууд ухаалаг утасны аппликэйшнээрээ дамжуулан төлбөр тооцоо, шилжүүлэг хийх боломжтой болно гэсэн үг. Ингэснээр Японы банкуудын консорциум интернет төлбөр тооцооны талбарт хүч түрэн орж ирсэн “Apple”, “Alibaba” зэрэг олон улсын технологийн акултай өрсөлдөх зорилготой байгаа. Харин Японы төв банк, санхүүгийн зохицуулагчдын хувьд энэ нь бэлэн мөнгөний хамаарлыг бууруулах боломж олгож буй.
Бэлэн мөнгөний хэрэглээ их байх нь банкууд болон Засгийн газрын хувьд өртөг өндөртэй тусдаг. Учир нь, их хэмжээний бэлэн мөнгийг хадгалах, тээвэрлэх болон тоолж, шалгахад цаг, мөнгө зарцуулдаг. Төв банкны хувьд мөнгөн тэмдэгтийг хэвлэх, гүйлгээнд оруулах зардал нэмэгдэж ирнэ. Харин Засгийн газрын хувьд гараас гарт дамжих мөнгө, хар зах зээл дэх гүйлгээнээс татвар авч чадахгүй байх эрсдэл бий. Гэтэл Японы нийт гүйлгээний 70 хувийг бэлэн мөнгө эзэлдэг байна. Үүнийг багасгахын тулд Япон криптовалютыг төлбөр тооцооны хууль ёсны арга хэрэгсэл болгосон анхдагч орнуудын нэг болсон. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс дижитал валютыг зохицуулах хуультай болсон юм. J-Coin-ыг шинээр нэвтрүүлснээр эдийн засагтаа 10 тэрбум иен буюу 90 сая ам.доллар нэмэх боломжтойг Японы банкууд тооцоолжээ.
Үндэсний криптовалюттай танилц
Биткоин болон бусад криптовалютын үнэ өсөхийн хэрээр тэдгээрийг сонирхогчдын хүрээ тэлж байна. Манай улсад Монголын цахим мөнгөний холбоо хүртэл байгуулагдаж, Цахим мөнгөний анхдугаар чуулга уулзалтыг энэ сарын 19-нд зохион байгууллаа. Ийнхүү хүн бүр биткоины талаар ярьж, сонирхохтой зэрэгцэн Засгийн газрууд, Төвбанкууд энэ асуудлыг анхаарахгүй өнгөрч болохгүй болж байгаа юм. Гэхдээ Төвбанкууд биткоин гэхээс илүүтэй ер нь криптовалютын үндэс болсон блокчэйн технологийг эрчимтэй судалж байна.
Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан судалгааны тайлангаас үзэхэд, дэлхийн 90 гаруй төв банк дижитал буюу криптовалют гаргах талаар ярьж, судалж, хэлэлцүүлэг өрнүүлж эхэлжээ. Энэ нь хөнгөн, хуумгай хандах эд биш бөгөөд криптовалют гаргах, эсэхээ төв банкууд нухацтай бодож, судалж байж шийдэхийг Олон улсын төлбөр тооцооны банк (BIS) анхааруулсан байх юм. “Төвбанкуудын Төвбанк” гэгддэг BIS улирлын тайлангийнхаа үеэр криптовалютыг ийнхүү “нухацтай” авч үзжээ. Гэсэн ч Эквадор, Сенегал, Тунис зэрэг зарим улсын төв банк хэдийнэ криптовалют гаргачихсан, зарим нь төслөө эхлүүлээд, туршилтынхаа шатанд орчихсон явж буй. Тухайлбал, Канадын төв банк CAD-Coin гэх криптовалют гаргаж, технологийн үр ашгийг нь туршиж үзэхийн тулд банк хоорондын төлбөр тооцоондоо ашиглаж эхлээд байна. Сингапур ч Канадын туршлагаас судалж, ижил төсөл эхлүүлж, туршилтын шатандаа орчихсон. Үндэсний криптовалют гаргах санаачилгаас томоохон улсууд ч хоцорчих вий гэсэн шиг шамдаж байна.
БНХАУ биткоины арилжааг хориглочихоод, түүний алтернатив “Made in China” хувилбарыг гаргах тал дээр туйлын идэвхтэй ажиллаж буй. Хятадын Ардын банк өнгөрсөн зургаадугаар сард Дижитал валютын судалгааны институт дэргэдээ байгуулчихсан. Блокчэйнд суурилсан дижитал валюттай холбоотой судалгаа, хөгжүүлэлтийн ажилд төвлөрсөн тус институтын захирал Яо Чян (мөн Хятадын Ардын банкны технологийн хэлтсийн орлогч захирал) төрийн мэдлийн дижитал валют гаргах санааг нэг бус удаа илэрхийлээд авсан. Ингэснээр Хятадын санхүүгийн тогтвортой байдалд эергээр нөлөөлнө гэдгийг Яо Чян тайлбарлаж байгаа юм.
Харин оросууд үндэсний криптовалют гаргах тал дээр өрсүүлчих вий гэдгээс үхтлээ айж байгаа нь илт. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үндэсний криптовалют буюу крипторубль гаргах санаачилга гаргаад, Төвбанкаа ч, Засгийн газраа ч тэвдүүлж эхлээд буй. Тус улсын Харилцаа холбооны сайд Николай Никифоров энэ талаар мэдээлэл өгчээ. Тэрбээр “Хэрвээ бид хийхгүй юм бол Евроазийн эдийн засгийн зөвлөлд багтдаг хөршүүд маань хоёр сарын дотор хийчихнэ” гээд, тиймээс л крипторубль тун удахгүй гарах гэж байгааг итгэлтэй хэлснийг “Аргументы и Факты” эш татсан байна.
Крипторубль гаргачихвал ОХУ дэлхийн тэргүүний улс болчих гээд байгааг “Сбербанк”-ны тэргүүн Игорь Буланцев “РИА Новости”-д ярьжээ. “Крипторубль гаргах юм бол манайх дэлхийн хамгийн тэргүүний, дэвшилт улс болно. Тоглоомын дүрмийг тогтооход л асуудал байна. Яаж зохицуулах, ямар дүрмүүд байх, үр өгөөж нь юу байхыг сайтар тооцоолох хэрэгтэй” гэж Буланцев тайлбарлажээ. Криптовалютыг зохицуулах хууль эрх зүйн орчин бүрдүүлэх нь “маш эерэг түүх” болох бөгөөд блокчэйн технологийг хөгжүүлэх тал дээр Оросын имижийг өсгөхийг тэрбээр онцолсон байна. Энэ талбарт ОХУ дэлхийн лидер болох боломжтойг “Внешэкономбанк”-ны тэргүүн Сергей Горьков ч илэрхийлж байж.
Дээр дурдсанчлан, цаасан мөнгө хэвлэх, гүйлгээнд оруулах нь зардал ихтэй. Энэтхэгийн Сангийн яамны хийсэн судалгаанаас үзэхэд, хөгжиж буй орнуудын бэлэн мөнгөний өртөг ДНБ-ийхээ 5-7 хувьд хүрдэг байна. Харин бэлэн мөнгөний хэрэглээг их хэмжээгээр бууруулж чадсан хөгжингүй орнуудад энэ үзүүлэлт 1-2 хувьтай байдаг аж. Тиймээс улс орнуудын Төвбанк дижитал валют гаргаснаар бэлэн мөнгөний хэрэглээг багасгаж, зардал хэмнэж, улмаар ДНБ-ий хэмжээг гурван хувиар тэлэх боломжтойг “Roland Berger” зөвлөх компани онцолжээ. “Төвбанкууд үгүй юм аа гэхэд хувийн хэвшлийнхэн инноваци хийсээр, криптовалютын шинэ төрөл, төлбөр тооцооны шинэ арга, хэрэгслийг нэвтрүүлсээр байх болно” хэмээн “Roland Berger” сануулсан байна.
Блокчэйнд суурилсан санхүүгийн үйлчилгээ
Олон улсын төлбөр тооцооны дэд бүтэц интернет бий болохоос өмнө үүссэн бөгөөд технологийн асар хурдтай хөгжлийг гүйцэж чадахгүй байгаа нь үнэн. Тиймээс ч санхүүгийн уламжлалт үйлчилгээг сайжруулах тал дээр технологийн компаниуд хүч түрэн орж ирэх болсон. Тэдгээрийг финтек гэх бөгөөд “ApplePay”, “Square Cash” зэргээс харж болно. Харин биткоиныг бий болгосон блокчэйн технологи төлбөр тооцоог бүр ч хялбар, хямд, хурдтай болгож, төлбөр тооцооны системийг шинэ шатанд гаргах боломжтой учраас (блокчэйний талаар өмнөх нийтлэлээс уншина уу) төв банкууд сонирхож, судалж байгаа хэрэг.
Санхүүгийн үйлчилгээний хувьслын ийм жишээг бид Шведийн туршлагаас харж болно. Тус улс бэлэн мөнгийг хэрэглээнээс халсан дэлхийн анхны орон болох магадлал тун өндөр байгаа юм. Сүүлийн 10 жилийн дотор Шведийн зах зээлд эргэлдэж буй бэлэн мөнгөний хэмжээ бараг хоёр дахин буурсан гэдэг. Скандинавын энэ оронд үйл ажиллагаа явуулж буй хоёр банк тутмын нэг нь бэлэн мөнгөөр гүйлгээ хийж, хадгалахаа хэдийнэ больжээ. Яаж ийм зүйл болов оо?
Эхний ээлжинд бэлэн мөнгийг хэрэглээнээс халах аян идэвхтэй өрнүүлсэн байна. Бидний сайн мэдэх ABBA хамтлагийн Бьорн Ульвеус өөрийн хүүг бэлэн мөнгөнөөс болж хулгайн халдлагад өртсөний дараа электрон төлбөр, тооцооны хөдөлгөөн өрнүүлсэн гэдэг. Энэ мэт аян, хөдөлгөөний үр дүнд шведүүдийн банкны картны хэрэглээ европуудынхтай харьцуулахад гурав дахин өндөр болсон байна. Энэ үе шатыг хэрэгжүүлэхэд мэдээж карт унших төхөөрөмжүүд хэрэг болжээ.
Харин дараа нь Шведийн зургаан банк нийлж гаргасан “Swish” аппликэйшний эрин эхэлсэн. Үүний тусламжтайгаар хүмүүс данснаас данс руу, зөвхөн утасны дугаараа ашиглан гүйлгээ хийх боломж бүрдсэн аж. 2012 онд бий болсон уг аппликэйшнийг 2015 он гэхэд Шведийн 9.9 сая иргэний гуравны нэг нь хэрэглэдэг болчихсон байв.
Ийнхүү бэлэн мөнгөний хэрэглээг огцом бууруулснаар үргүй зардлыг багасгахын зэрэгцээ хулгайн гэмт хэргийг ч цөөлж чаджээ. Харамсалтай нь, цахим гэмт хэргийн тоо нэмэгдсэн байна. Тэгвэл блокчэйн технологийн хүрээнд төлбөр тооцоог нууц байдлаар хийж болдог учраас шведүүдийн хувьд илүү найдвартай, аюулгүй арга хэрэгсэл болж чадахаар байгаа юм. Тиймээс Шведийн төв банк блокчэйнийг судалж, криптовалют гаргах замаар бэлэн мөнгийг нэгмөр халж, төлбөр тооцоог илүү аюулгүй болгохоор ажиллаж байна.
Зөвхөн төв банкууд ч биш, санхүүгийн томоохон байгууллагууд блокчэйн технологид дурлаад буй. Тухайлбал, HSBC, “Barclays”, UBS, “Santander” зэрэг тэргүүлэх банкууд “Universal Settlement Coin” гэх криптовалют гаргаад, банк хоорондын төлбөр тооцоондоо ашиглаж эхлээд байна. Төлбөр тооцоог илүү дэвшилт болгох зорилготой, блокчэйнд суурилсан санхүүгийн үйлчилгээний жишээ гэвэл “Ripple” юм. Тус компаниас энэ сарын 16-17-нд Торонтод блокчэйний чуулга уулзалт зохион байгуулсан бөгөөд Холбооны нөөцийн сангийн тэргүүн асан Бен Бернанке илтгэгчээр оролцсон.
Германд байгаа банк АНУ дахь банк руу төлбөр шилжүүлэхэд ямар хэцүү, түвэгтэй байдгаар Бен Бернанке жишээ татаад, “Энэ бол блокчэйн технологи, электрон валют зэргийг ашиглан сайжруулах ёстой үйл явц” гэжээ. Тэрбээр “Төлбөр тооцооны өртгийг бууруулж, хурдыг нэмэгдүүлж, найдвартай байдлыг хангах, мөн дэлхийн эдийн засгийг илүү ойртуулах ямар ч санаачилга маш сайн эд” болохыг тэмдэглэсэн байна.
Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын санхүүгийн институт болон Холбооны нөөцийн сангийн мэдээллээс үзэхэд, дэлхий даяар төлбөр тооцооны өртөг жилдээ 1.6 их наяд ам.доллараар хэмжигддэг байна. Дижитал эрин эхэлчихээд байхад төлбөр тооцооны уламжлалт систем өртөг өндөртэй, удаан, болхи, найдваргүй хэвээр байгааг шүүмжлэх хүн цөөнгүй. Харин блокчэйн үүнийг өөрчилж, олон улсын төлбөр тооцооны системийг шинэ шатанд гаргах найдлага төрүүлсэн нь банкируудын хувьд олзуурхууштай юм болж байна.
Ийнхүү төв банкууд, банк санхүүгийн байгууллагууд блокчэйнийг сонирхож, судалж, туршиж байх зуур энэхүү технологийг тэдний анхаарлын төвд аваачсан биткоин яах вэ гэдэг томоос том асуулт үлдэж байна. Төв банкгүй (хэн ч хянаж, зохицуулж чадахгүй), мөн ямар нэгэн завсрын зуучлагч буюу банк, санхүүгийн байгууллагагүйгээр шууд гүйлгээ, шилжүүлэг хийж болдог нь биткоины гол онцлог билээ. Энэ боломжийг олгосон биткоинд дурлагсад тун удахгүй төв банкууд хэрэггүй болно гэж баярлаж байв. Гэтэл банкирууд биткоины технологийг судлаад, өөрсдийн гэсэн криптовалют гаргаад, тун удахгүй биткоин хэрэггүй болж ч мэдэх нь. Биткоины ханшийн савлагаа, төв банкуудын туршилтууд үргэлжилсээр…
database of accounts for sale account market
account trading platform account purchase
accounts marketplace account exchange service
verified accounts for sale secure account purchasing platform
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me.
Account Trading Account Exchange Service
Secure Account Purchasing Platform Accounts market
Accounts marketplace Sell Account
Purchase Ready-Made Accounts Sell accounts
Buy accounts Buy Pre-made Account
Account Selling Platform accountsmarketplacehub.com
Profitable Account Sales Buy and Sell Accounts
Ready-Made Accounts for Sale Account Buying Service
Social media account marketplace Online Account Store
Account Trading Platform Buy and Sell Accounts
площадка для продажи аккаунтов магазин аккаунтов
маркетплейс аккаунтов соцсетей купить аккаунт с прокачкой
платформа для покупки аккаунтов магазин аккаунтов
аккаунты с балансом https://ploshadka-prodazha-akkauntov.ru/
маркетплейс аккаунтов magazin-akkauntov-online.ru/
безопасная сделка аккаунтов https://marketplace-akkauntov-top.ru/
маркетплейс аккаунтов соцсетей платформа для покупки аккаунтов
Your article helped me a lot, is there any more related content? Thanks!
Thanks for sharing. I read many of your blog posts, cool, your blog is very good.
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you.
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me.
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you.
Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me?
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you. https://accounts.binance.com/si-LK/register-person?ref=V2H9AFPY
Thanks for sharing. I read many of your blog posts, cool, your blog is very good. https://www.binance.com/si-LK/register?ref=V2H9AFPY
Thanks for sharing. I read many of your blog posts, cool, your blog is very good.
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me.
Your article helped me a lot, is there any more related content? Thanks!
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article.
Thanks for sharing. I read many of your blog posts, cool, your blog is very good.
Trusted by Iraq’s top industries, BWER Company provides innovative weighbridge systems, enabling seamless load monitoring and weight compliance for transport, construction, and agriculture sectors.
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me. https://www.binance.com/en-IN/register?ref=UM6SMJM3
Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me?
Thanks for sharing. I read many of your blog posts, cool, your blog is very good.
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article.
Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me?
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me.
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article.
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you.