Монголын даатгалын зах зээл 80 орчим жилийн түүхтэй гэдэг. Гэвч хөгжлийн хувьд нэг цэгтээ гацчихаад, “чөтгөрийн тойрог” дотроо эргэлдээд байх шиг. Олон улсын хэмжээнд даатгалын зах зээл ДНБ-ийхээ долоо орчим хувийг эзэлдэг бол Монголд энэ үзүүлэлт 0.5 хувьтай л байгаа юм.
Монгол Улс ердөө гурван сая хүнтэй. Гэтэл манай даатгалын салбарт ердийн, урт хугацааны, давхар даатгалын нийт 17, зуучлалын 40, хохирол үнэлгээний 29 компани үйл ажиллагаа явуулж байгаагийн зэрэгцээ 3000 гаруй даатгалын төлөөлөгч ажиллаж байна. Ингээд бодохоор даатгалын компаниуд хүн бүрт хүрч ажиллаж болмоор. Гэтэл одоо хүртэл даатгуулах нь битгий хэл энэ талаар ямар ч ойлголтгүй хүмүүс олон байна. Тухайлбал, NRCC компани өнгөрсөн онд “Иргэдийн санхүүгийн байдал ба санхүүгийн зах зээлийн тогтолцоо” сэдвээр санал асуулга явуулахад судалгаанд оролцогч таван хүн тутмын нэг нь даатгалын зах зээлийн талаар мэдэхгүй гэж хариулжээ. Үүний зэрэгцээ, даатгуулна гэдэг дэмий мөнгө үрж байгаа хэрэг, нөхөн төлбөр авна гэж худлаа гэх нийтлэг ойлголт ч бий. Салбарын компаниуд тэдгээр хүмүүст даатгалын тухай мэдлэг, боловсрол түгээж, тэдэнд зориулсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж ажиллавал зах зээл тэлж, хөгжих ёстой. Гэтэл манай компаниуд цөөн хэдэн төрлийн даатгал л хийдэг бөгөөд нэг нэгийнхээ харилцагчдыг “булаах”-ад бүх анхаарлаа төвлөрүүлж байна. Ийнхүү хэт бага үнийн өрсөлдөөн явуулсаар байгаад даатгалын бүтээгдэхүүнийхээ үнийг шалд нь буулгаж, энэ нь эргээд салбарын хөгжлийн чөдөр тушаа болдог.
Монголд ердөө таван төрлийн даатгал салбарын нийт хураамжийн орлогын 70 гаруй хувийг бүрдүүлж байна. Тодруулбал, хөрөнгийн даатгал 30 гаруй хувь, жолоочийн хариуцлагын даатгал 20 гаруй хувийг эзэлж байгаа бол автотээврийн хэрэгслийн, хариуцлагын, гэнэтийн осол, эмчилгээний даатгал мөн жин дарж байгаа юм. Тэгэхээр зах зээлээ судалж, шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэхгүй бол дээрх таван төрлийн даатгалтайгаа л зууралдаад, байдаг хэдэн харилцагчаа булаацалдаад, “чөтгөрийн тойрог”-тоо эргэлдсээр байна гэсэн үг. Гурван сая хүний тал нь Улаанбаатарт төвлөрсөн, үлдсэн нь хөдөө орон нутагт тархаж суурьшсан.
Гурван хүний нэг нь ядуу, санхүүгийн боловсрол муутай. Ийм зах зээлтэй улсад даатгалын салбар угаасаа хөгжихгүй гэж үзэх хүн цөөнгүй бий. Харин миний бодлоор энэ зах зээлдээ тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахгүй байгаа учраас л даатгалын салбар хөгжиж чадахгүй өдий хүрээд байна. Тэгвэл бидэнд ямар гарц байж болох вэ?
Бичил даатгал
Манайх шиг хөгжиж буй орнууд орлого багатай хүмүүс рүүгээ чиглэсэн бичил даатгалыг (хүртээмжтэй даатгал гэж мөн ярьдаг) нэвтрүүлэхэд нэлээд анхаарч байна. Мөнгөтэй, юмтай хүн л түүнийгээ хамгаалахын тулд даатгуулдаг гэсэн нийтлэг ойлголт бидний дунд бий. Гэтэл эсрэгээрээ, орлого багатай хүмүүсийг даатгалд хамруулснаар ядуурлыг бууруулах, бичил бизнес эрхлэгчдийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой байдаг. Монгол Улсад энэ чиглэлээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн хөгжлийн банк (АХБ) зэрэг донор байгууллагатай хамтран судалгаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Тухайлбал, АХБ-наас 2014 онд манайд судалгаа хийгээд, орлого багатай 430 мянган өрх ямар нэгэн даатгалын үйлчилгээнд хамрагдаагүй байгааг тогтоож байв. Тиймээс орлого багатай иргэдэд зориулсан эрүүл мэнд, нийгмийн даатгалыг хавсарга маягаар, бага хэмжээний хураамжтайгаар тогтоохыг АХБ-наас зөвлөж байлаа.
Үүний зэрэгцээ манайд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 80 орчим хувийг 10-аас цөөн ажилтантай бичил бизнес бүрдүүлдэг. Тэднийг эрсдэлээс хамгаалах даатгалын бүтээгдэхүүн ч зах зээлд нэвтрээгүй байна. Өөрөөр хэлбэл, орлого багатай хүмүүс, бичил бизнес эрхлэгчдэд зориулсан даатгалын хэрэгцээ, шаардлага их байгаа. Гэтэл манайд энэ хэрэгцээ, шаардлагыг хангах бүтээгдэхүүн гаргаж ирэхгүй, хууль эрх зүйн орчноо ч бүрдүүлж чадахгүй байна.
Заавал даатгал
Монгол Улс 2012 оноос Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал хэрэгжүүлж эхэлсэн нь салбарын хөгжилд томоохон түлхэц болсон. Өнгөрсөн онд л гэхэд албан журмын даатгалын орлого 21 хувиар өсөж, 26.8 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүнийхээ тал орчим хувийг хохирлын нөхөн төлбөрт олгожээ.
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг хэрэгжүүлж эхэлснээр иргэд даатгалын ач холбогдлыг ойлгож, мэдрэх болсон. Мөн даатгуулснаар нөхөн төлбөр авч чадахгүй гэдэг нийтлэг ойлголтыг засаж, залруулж байгаа. Үүний зэрэгцээ энэхүү даатгалын ачаар зам тээврийн ослын бүртгэл, тоооцоо ч тодорхой хэмжээгээр сайжирсан гэж мэргэжилтнүүд үздэг. Өөрөөр хэлбэл, энэ нь албан журмын даатгалыг (заавал даатгал гэж мөн ярьдаг) амжилттай хэрэгжүүлэх сайн жишээ болоод байна. Одоо бид энэхүү туршлага дээрээ суурилаад албан журмын даатгалын бусад хэлбэрийг зах зээлд нэвтрүүлэх хэрэгтэй. Тухайлбал, мэргэжлийн хариуцлагын буюу нотариатч, өмгөөлөгч, эмч, багш гэх мэт мэргэжилтнүүдэд зориулсан даатгалыг албан журмын хэлбэрээр зах зээлд нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлага байна. Энэ тал дээр Санхүүгийн зохицуулах хороо ажиллаад, олон улсын сайн туршлагуудыг судлаад явж байгаа нь сайн хэрэг.
Амьдралын даатгал
Өндөр хөгжилтэй орнуудын хувьд урт хугацааны буюу амьдралын даатгал нэлээд чухал байр суурь эзэлдэг. Энэ нь иргэд, айл өрхүүдийн хувьд амьдралын баталгаа болохын зэрэгцээ санхүүгийн зах зээлийн хөгжилд ч томоохон хувь нэмэр оруулдаг юм. Тухайлбал, хувийн тэтгэврийн сангууд хөрөнгийн зах зээлийн нөлөө бүхий “тоглогчид” болсон байдаг. Амьдралын даатгалын үйлчилгээгээр бий болсон хуримтлал нь нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах урт хугацаатай, хүү багатай санхүүгийн эх үүсвэр болдог гэсэн үг.
Монгол Улсад амьдралын даатгалын “National Life” гэх ганц компани үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус компани одоогоор даатгалын нийт хураамжийн ердөө ганц хувийг л бүрдүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, үүгээр бид урт хугацааны хуримтлал бий болгоод, эргээд хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхийн тулд маш урт зам туулахаар байна. Тиймээс энэ тал дээр төрийн дэмжлэг, хууль эрх зүйн оновчтой зохицуулалт хэрэгтэй болов уу.
Давхар даатгал
Давхар даатгалын чиглэлээр Монголд мөн л ганц компани үйл ажиллагаа явуулж буй. Эдүгээ дотоодын компаниуд даатгалын хураамжийн нийт орлогынхоо 30 гаруй хувийг гадаадын давхар даатгалын компаниудад өгч байна. Ийнхүү гадаадын давхар даатгагчид руу эрсдэлээ шилжүүлж байгаа нь манай даатгалын компаниудын эрсдэл даах чадвар сул байгаатай холбоотой. Тиймээс дотоодын компаниуд томорч, эрсдэл даах чадвар нь нэмэгдсэнээр гадагш урсах тэр их мөнгийг дотоодын даатгалын салбартаа авч үлдэх юм.
Эцэст нь, манай даатгалын компаниуд дотоодын зах зээлээ мэдэрч, олон улсын сайн туршлагыг судалж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх замаар үйл ажиллагаагаа өргөтгөж, орлогоо өсгөх шаардлагатай байна.
Даатгалын хураамжийн нийт орлого тухайн улсын ДНБ-ий хэдэн хувийг эзэлж байгааг даатгалын нэвтрэлт гэж нэрлэдэг. Энэ үзүүлэлт Монголд ердөө 0.5 хувь байгааг дээр дурдсан. Тэгвэл АХБ-ны судалгаанаас үзэхэд даатгалын нэвтрэлт хөгжиж буй орнуудын хувьд 2.9 хувь, олон улсын дунджаар 6.9 хувь байдаг байна. Үүнийг нэг талаас Монголын даатгалын салбар дэлхийн хөгжлөөс хэт хоцрогдсон гэж харж болох ч нөгөө талаас хийх ажил, хөгжих боломж асар их байна гэж үзэж болно.
buy and sell accounts online account store
account store sell account
account trading platform https://bestaccountsstore.com
account buying service account exchange service
Account Exchange Service Website for Buying Accounts
Account Buying Platform Database of Accounts for Sale
Secure Account Purchasing Platform Verified Accounts for Sale
Account Trading Platform Website for Selling Accounts
Account market Accounts market
Account Selling Platform Sell Account
Account Trading Account Trading Platform
Guaranteed Accounts Account Store
Account Purchase https://socialaccountsmarket2025.com
Ready-Made Accounts for Sale Social media account marketplace
Account market Account Store
маркетплейс аккаунтов профиль с подписчиками
платформа для покупки аккаунтов https://kupit-akkaunt-top.ru/
аккаунты с балансом prodat-akkaunt-online.ru/
продажа аккаунтов соцсетей маркетплейс аккаунтов соцсетей
услуги по продаже аккаунтов magazin-akkauntov-online.ru/
маркетплейс аккаунтов купить аккаунт с прокачкой
маркетплейс аккаунтов аккаунт для рекламы
продажа аккаунтов соцсетей биржа аккаунтов
услуги по продаже аккаунтов маркетплейс аккаунтов соцсетей
купить аккаунт биржа аккаунтов
магазин аккаунтов социальных сетей маркетплейс аккаунтов соцсетей
магазин аккаунтов купить аккаунт
магазин аккаунтов маркетплейс аккаунтов соцсетей
продажа аккаунтов аккаунты с балансом
маркетплейс аккаунтов услуги по продаже аккаунтов
Your article helped me a lot, is there any more related content? Thanks!
Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me?
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you.
Thanks for sharing. I read many of your blog posts, cool, your blog is very good.
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article.
Your article helped me a lot, is there any more related content? Thanks!
Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me?
Your article helped me a lot, is there any more related content? Thanks!
Your article helped me a lot, is there any more related content? Thanks!
Thanks for sharing. I read many of your blog posts, cool, your blog is very good.
BWER Company is Iraq’s leading supplier of advanced weighbridge systems, offering reliable, accurate, and durable solutions for industrial and commercial needs, designed to handle heavy-duty weighing applications across various sectors.
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article.
Thanks for sharing. I read many of your blog posts, cool, your blog is very good.
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me.
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me.