Энэхүү эмхэтгэлд Улиастай хотын нэн эртний түүхээс эхлэн XX зууны эхэн үе хүртэлх түүхэнд холбогдол бүхий баримтууд багтсан болно. Нийгмийн тооллын өмнөх 209 онд байгуулагдсан Хүннү гүрний үеэс эхлүүлэн, XIII зуун, улмаар XVIII – XX зууны эхэн үед хамаарах эх сурвалжыг Манж, Орос хэлнээс орчуулан мөн Монгол бичгээс сийрүүлэн буулгаж уншигч олон танаа өргөн барьж байна. Улиастай хот төдийгүй Завхан аймаг, Монгол улсын түүхнээ чухал ач холбогдол бүхий баримтууд энэхүү эмхэтгэлд багтсан болно.